Ардын урлалын бэлгэдэл
Найман тахил:
Алтан хорол: Сүр жавхлангийн бэлгэдэл
Цагаан шүхэр: Аюулаас хамгаалахын бэлгэдэл
Алтан загас: Өнө мөнхийн найрамдлын бэлгэдэл
Алтан бумба: Урт наслахын бэлгэдэл
Цагаан лянхуа: Үр бүтээл,үнэн шударгын бэлгэдэл
Цагаан лавай: Аялгуу эрдэм, гэгээрлийн бэлгэдэл
Өлзий утас: Соёлын харилцааны бэлгэдэл
Яллагч дувази: Үл зохицох бүхнийг ялахын бэлгэдэл
Уран зургийн төрөл:
Байгалийн уран зураг
Аж байдлын сэдэвт уран зураг
Түүхэн сэдэвт уран зураг
Сэтгэлгээний уран зураг
Хөрөг зураг
Натюрморт (амьгүй биет) гэж ангилдаг.
Сийлбэрийн урлал:
Сийлбэр нь орон зайн бодот дүрслэлтэй (урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжээстэй) бүх талаас нь харж болдгоороо онцлогтой.
Сийлбэрийг яс, мод, чулуу, үндэс зэрэг төрөл бүрийн материалаар хийдэг.
Сийлбэрийг:
Бүтэн сийлбэр
Товгор сийлбэр гэж 2 ангилна.
Ямар эд материалаар хийснээр нь:
модон сийлбэр
чулуун сийлбэр
ясан сийлбэр
ган сийлбэр гэх мэтээр ангилдаг.