2011-04-03
Монгол хэл хичээлийн хэрэглэгдэхүүн

Уншаад жинхэнэ нэрийг түүж бичээд асуулт тавь.

Бүргэд муур хоёр

Тосгоны захад муур өөрийнхөө зулзагануудтайгаа хөгжилтэй наадаж байв. Муурнууд хаврын наранд биеэ ээгээд их л тавтай байжээ. Гэтэл хаанаас ч юм бүү мэд хээрийн том бүргэд өндрөөс цахилгаан шиг бууж ирээд нэг зулзагыг барив. Бүргэд хөөрч амжаагүй байтал эх муур түүнээс зуурчихав. Бзргэд зулзагыг хаяж хөгшин мууртай тэмцэлдэн ширүүн тулаан болох нь тэр.

Эхийг уншаад гол зүйлийг тэмдэглэн аваарай.

Эмийн ургамал

Эмийн ургамал бол байгаль дахь гайхамшигт эмийн сан юм. Иймд өвс, ургамал, цэцэг ногоог сайн мэддэг байх нь чухал. Хүний аж амьдралд ач тустай ургамал байхаас гадна хорт ургамал ч бас байдаг. Эмийн ургамал түүх тусгай үе, хугацаа байдаг. Тэр үед нь иш мөчрийг нь гэмтээхгүйгээр үндсийг хөрсөнд үлдээж түүнэ. Хүүхдүүд ээ! Биднийг хүрээлэн байгаа байгаль ээжээ хайрлан хамгаалъя.


Бичсэн: Ariuna | цаг: 23:05 | Багш нар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax