Дөрөвдүгээр анги хугацаа 60 минут
4 ... ангийн сурагч ......................................
Хувилбар 6.
Монгол хэл:
1. “Ертөнцийн гурван хэцүү” -г бич.
2. Бүдүүвчээр өгүүлбэр зохио: Тэ.н, То.н, Ж.н,Ү.ү, Үү.
3. “Сурагчид аа! Та нар гэрийн даалгавраа сайн хийсэн үү?” өгүүлбэрийг анхааруулах өгүүлбэр болго.
4. Хэлц үгийг тайлбарла: гар нийлэх
5. Зүйр үгийг зөв найруулан бич:
хөдөлбөл, гар, хөдөлнө, ам
хийвэл, гэм, хүлээнэ, зэм
6. Балархай эгшгийн үүргийг тайлбарла: харах
7. Дараах үгийг тийн ялгалаар ялгалла: нохой, морь
8. Үгсийн аймгаар ангил: бичсэн, үзэг, хүйтэн
9. Нөхцөлийг зөв залгаж бич: Саран + ийн, бахь + аар, өвөл + ийн
10. Үгийн бүтцээр задлан зур: саальчдынхаа
Математик:
1. Илэрхийллийг бод: 100000- 7035 : 15 + 168 * 49 =
2. Тэгшитгэлийг бод: x * 8 + 120 = 280
3. Нэртэй тоог бод:4км 5м * 7 – 9км 485м =
4. Дараах тоог аравт, арван мянгатаар тоймло: 17653
5. Дэлгүүрт 586 кг чавга байсан ба мөн төчнөөн кг үзэм байв. Үзэмнээс 2 дахин их чихэр байсан бол чавга, үзэм, чихэр бүгд хэдэн кг байсан бэ?
6. 156 ба 90-ийн үржвэрийг 3720 ба 124-ийн ноогдвороор багасгах илэрхийлэл зохиож бичээд бод.
7. 9 ц 9 кг-ийн 39 нь хэд вэ?
8. 0, 8, 9 –ийн цифрүүдээр 3 оронтой тоо хэдийг зохиож болох вэ?
9. 45о –ийн өнцөг байгуул. Энэ ямар өнцөг вэ?
10.Квадратын периметр нь 32 дм бол түүний талбайг ол.
Хүн байгаль:
1. Нарны аймгийн хамгийн хол буюу 7 дахь гариг аль нь вэ?
а. Бархасбадь б. Санчир в. Далай ван
2. Бодисын гурван төлөвийг нөхөн бич.
а. ................................ б. .................................. в. ........................................
3. Сар, дэлхийг ойролцоогоор сард ........... удаа тойрно.
4. Хамгийн богино шөнө а. 6 сарын 22
Хамгийн урт өдөр б. 12 сарын 22
5. Агаар орон зай эзлэх үү?
а. тийм б. үгүй
Хүн нийгэм:
1. Ээжийн талын бүх ах, эгч, дүү нарыг ............................ гэнэ.
а. авга б. нагац
2. Монгол улсын анхны ерөнхийлөгч хэн бэ?
а. Н.Багабанди б. П.Очирбат в. Н.Энхбаяр
3. Казакын ард түмний Наурызын баяр хэдийд эхэлдэг вэ?
а. 12 сарын 22 б. 3 сарын 21
4. “Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон” гэж хэний шүлэг вэ?
а. Ч.Чимид б. Д. Нацагдорж в. Б.Ренчин
5. Өвлийн улирлын саруудыг бич.