Дөрөвдүгээр анги хугацаа 60 минут
4 ... ангийн сурагч ......................................
Хувилбар 5.
Монгол хэл:
1. “Ертөнцийн гурван хөх” -ийг бич.
2. Бүдүүвчээр өгүүлбэр зохио: Жн, То.н, Тэ.н, Ж.н,Ү.ү.
3. “Хүүхдүүд ээ! Зам хөндлөн гарахдаа болгоомжтой гараарай!” өгүүлбэрийг асуух өгүүлбэр болгон бич.
4. Хэлц үгийг тайлбарла: ам булаалдах
5. Зүйр үгийг зөв найруулан бич:
баян, бол, өргүй, жаргал, бол, өвчингүй
6. Балархай эгшгийн үүргийг тайлбарла: ачтан
7. Дараах үгийг тийн ялгалаар ялгалла: эмч, байшин
8. Үгсийн аймгаар ангил: хонь, үзэх, хорь орчим
9. Нөхцөлийг зөв залгаж бич: Наран + ийн, солонго + ын, намар + ын
10. Үгийн бүтцээр задлан зур: малчдынхаа
Математик:
1. Илэрхийллийг бод: 200 000 – 77 140 : 38 + 132 * 39 =
2. Тэгшитгэлийг бод: 2740 : x - 119 = 398
3. Нэртэй тоог бод: 6 кг 54г : 6 + 9ц 3 кг =
4. Дараах тоог мянгат, саяар тоймло: 3012517
5. Хоорондоо 420 км зайтай хоёр суурингаас хоёр машин нэгэн зэрэг угталцан гарч 3 цагийн дараа уулзав. Хэрэв эхний машины хурд 80 км/ц бол 2-р машины хурдыг ол.
6. 125 ба 80-ын үржвэрийг 3280 ба 164-ийн ноогдвороор ихэсгэх илэрхийлэл зохиож бичээд бод.
7. 3км 45 м-ийн 25 нь хэд вэ?
8. 0. 5, 8 -ийн цифрүүдээр 3-н оронтой тоо хэдийг зохиож болох вэ?
9. 90о –ийн өнцөг байгуул. Энэ ямар өнцөг вэ?
10. Квадратын талбай нь 25м.кв бол түүний периметрийг ол.
Хүн байгаль:
1. Нарны аймгийн хэдэн гариг байдаг вэ?
а. 7 б. 9
2. Ус нь ..........................., ................................., ................................ , ................................ бодис юм.
3. Чулуулгийг эвдрэх үзэгдлийг............................. гэнэ.
4. Агаар халахаараа ................................, хөрөхөөрөө ............................. (агшдаг, тэлдэг)
5. Гал ноцоход юу хэрэгтэй вэ?
Хүн нийгэм:
1.Аавын талын бүх ах, эгч, дүү нарыг ............................ гэнэ.
а. авга б. нагац
2.Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойг хэдэн онд тэмдэглэсэн бэ?
а. 1206 б. 2006
3. Яндаж болшгүй далай шиг
Яасан баян нутаг вэ?
Ямар их хувь заяагаар
Эзэн нь болж төрөв өө би ...
Хэний шүлэг вэ?
а. Б.Ренчин б. Д. Нацагдорж в. Ч.Чимид
4. Монгол улс хойд талаараа ямар улстай хиллэдэг вэ?
а. Хятад б. Орос
5. Хаврын улирлын саруудыг бич.