Дөрөвдүгээр анги хугацаа 60 минут
4 ... ангийн сурагч ......................................
Хувилбар 2.
Монгол хэл:
1. “Ертөнцийн гурван харанхуй” -г бич.
2. Бүдүүвчээр өгүүлбэр зохио: Жн, Тэ.н, Ж.н,Ү.ү, Үү.
3. “Зам хөндлөн гарахдаа машинаас болгоомжилно.” өгүүлбэрийг анхааруулах өгүүлбэр болго.
4. Хэлц үгийг тайлбарла: амаа барих
5. Зүйр үгийг зөв найруулан бич:
таргалахгүй, оготно, олуулаа, ганцаараа, турахгүй, идсэн, гахай, идсэн
6. Балархай эгшгийн үүргийг тайлбарла: чармайна
7. Дараах үгийг тийн ялгалаар ялгалла: морь, хонь
8. Үгсийн аймгаар ангил: жигүүр, жигүүртэн, жигүүрлэх
9. Нөхцөлийг зөв залгаж бич: байшин + аас, далай + аас, Ойдов + оос
10. Үгийн бүтцээр задлан зур: амьдралын
Математик:
1. Илэрхийллийг бод: 66509 + 141404 : ( 39839 – 39793 ) + 1985 =
2. Тэгшитгэлийг бод: (a + 312 ) : 47 = 104
3. Нэртэй тоог бод: 850 кг + 7 т 101 кг + 739 кг =
4. Дараах тоог зуут, мянгатаар тоймло: 11445
5. Сурагчид 336 кг алим, түүнээс 2 дахин бага лийр хураан авчээ. Тэд хураасан лийрийнхээ тэн хагасыг 7 хайрцагт тэнцүү хэмжээгээр хийжээ. Хайрцаг тус бүрд хичнээн кг лийр хийсэн бэ?
6. а = 84 кг 42 г , в= 7, с = 150 бол а : в * с = - ийн утгыг ол.
7. Хамгийн их 5 оронтой тооноос нэгийг хас.
8. Хоногийн 38 нь хэд вэ?
9. Мохоо, тэгш өнцөг зурж үзүүл.
10. Урт нь16 км, өргөн нь 6 км ногооны газрын талбай ба периметрийг ол.
Хүн байгаль:
1. Нарны аймгийн 5 дахь гариг аль нь вэ?
а. Санчир б. Ангараг в. Бархасбадь
2. Усанд зарим бодис уусаж, зарим бодис уусдаггүй.Ус ийнхүү өөр биетэй холилдон уусмал буюу хольц үүсгэнэ. Цаашид уусалт явагдахгүй болсон уусмалыг ...................... уусмал гэнэ.
3. Чулуулгийг бүтээсэн эдийг ....................... гэнэ.
4. Аль нь ус цэвэршүүлэх арга вэ?
а. нэрэх б. юүлэх в. шүүх
5. Цас хайлах нь бодис ямар төлөвт шилжиж байна вэ?
Хүн нийгэм:
1.Монголын анхны сансрын нисгэгч хэн бэ?
2.Бороо их орвол ямар үзэгдэл болох вэ?
а. зуд б. ган в. үер г. хар салхи
3. Чингис хааны аавыг хэн гэдэг вэ?
4. Сум, баг, аймгийн аль нь том бэ?
5. Эрдэнэзуу хийдэд хэдэн суварга байдаг вэ?