Дөрөвдүгээр анги хугацаа 60 минут
4 ... ангийн сурагч ......................................
Хувилбар 3.
Монгол хэл:
1. “Ертөнцийн гурван хурдан” -ыг бич.
2. Бүдүүвчээр өгүүлбэр зохио: Жн, Жн, Ж.н, Ж.н,Ж.н, Үү.
3. “Хүүе цаана чинь нохой, Болдоо...” өгүүлбэрийн эцэст тохирох тэмдгийг тавь.
4. Хэлц үгийг тайлбарла: их санасан газар есөн шөнө хоосон
5. Зүйр үгийг зөв найруулан бич:
мэргэн, хэлж, баян, худал, хийж, болохгүй, хулгай, болохгүй
6. Балархай эгшгийн үүргийг тайлбарла: аварга
7. Дараах үгийг тийн ялгалаар ялгалла: баавгай, зураг
8. Үгсийн аймгаар ангил: найдвартай, найдвар, найдах
9. Нөхцөлийг зөв залгаж бич: болгоомж+ той, мэдээл + в, болох + ыг
10. Үгийн бүтцээр задлан зур: амьтдаа
Математик:
1. Илэрхийллийг бод: 213212 : ( 403 356 -127985 – 15181 ) =
2. Тэгшитгэлийг бод: 5 x + 125 = 425
3. Нэртэй тоог бод: 7 цаг 36 мин + 19 цаг 50 мин =
4. Дараах тоог зуут, мянгатаар тоймло: 8693624
5. Дугуйчин хотоос зуслан орохдоо цаг тутам 16 км хурдтай 3 цаг явжээ. Буцахдаа уг замаар 4 цаг явсан бол хот орох замдаа хичнээн км хурдтай явсан бэ?
6. а = 380, в= 260, с = 30 бол ( a + b ) * c = -ийн утгыг ол.
7. 2дм 4см-ийн 1/6 нь хэд вэ?
8. 5, 0, 3 –ийн цифрүүдээр 3 оронтой тоо хэдийг зохиож болох вэ?
9. 150о өнцөг байгуул. Энэ ямар өнцөг вэ?
10.Тэгш өнцөгт хэлбэртэй газрын талбай 1248 м2 , түүний урт 48 м байв. Уул тэгш өнцөгт хэлбэртэй газрын өргөн хэдэн метр вэ?
Хүн байгаль:
1. Сүү бол материал мөн. а. үнэн б. худал
2. Шил зүсдэг багажийг ямар чулуугаар хийдэг вэ?
Боржин, алмааз, хаш, мана
3. Зүрх ямар үүрэгтэй вэ?
а. гаднаас хүчилтөрөгч авдаг
б. идсэн хоолыг энергид хувиргадаг
в. цусыг бүх биеэр дамжуулдаг
4. Төмрийг халаахад хийн төлөвт шилжинэ. а. үнэн б. худал
5. Биднийг хүрээлэн байгаа орчныг юу гэж нэрлэдэг вэ?
Хүн нийгэм:
1. Монголчууд ямар баярын үеэр шагайгаар алаг мэлхий өрж тоглодог вэ?
2. Монголын үндэсний спортыг дугуйл
а. сумо б. сур харваа в. бокс г. сагсан бөмбөг
3. Дэлхийн хамгийн олон хүн амтай тив аль нь вэ?
а. Европ б. Африк в. Америк г. Ази
4. Тахь ямар өнгөтэй вэ?
хар, цагаан, эрээн, саарал
5. Нар аль зүгт жаргадаг вэ?